Өмнөговь аймагт 6,5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 13:44:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 6,5 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байна гэж тус аймаг дахь Монголбанкнаас мэдээлж байна.
Аймаг дахь банкуудын нийт зээлийн үлдэгдэл 133,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 1,5 тэрбум төгрөгөөр буюу 1,5 хувиар буурчээ. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл 6,5 тэмбумд хүрч өмнөх сараас 0,1 тэрбум төгрөгөөр буюу 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Нийт хадгалам 112,5 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 9,6 тэрбум төгрөгөөр буюу 9,3 хувиар өсч харилцах 215,9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 25,1 тэрбум төгрөгөөр буюу 10,4 хувиар буурсан байна. Дээрх тоон үзүүлэлт нь 5 дугаар сарынхаар байгаа бөгөөд энэ сарын мэдээ дараа сард гарах ажээ.
Өмнөговь аймагт ХААН, Голомт, Төрийн банк зэрэг найман банк тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻