Өмнөговийн хүүхдүүд чээж тооллогын дэлхийн аваргад оролцох эрх авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн хүүхдүүд дэлхийн аварга шалгаруулах чээж тооллогын тэмцээнд оролцох эрх авчээ. Улаанбаатар хотод болсон үндэсний аварга шалгаруулах чээж тоолол соробан сампингийн аймаг дүүргийн 1100 хүүхэд оролцжээ. Энэхүү тэмцээнд Өмнөговь аймгаас 30 гаруй хүүхэд оролцсоноос Ц.Мөнх - Оргил, Г.Мөнхцэцэг нар олон улсад явах эрх, Гурвантэс сумын сурагч О.Эрхэмбаяр алтан медаль, олон улсад явах эрхээр тус тус шагнуулсан байна.
2017 оны 12 сард Индонезийн Бали аралд зохион дэлхийн аварга шалгаруулах олон улсын чээж тоолол сампингийн 22 дахь удаагийн тэмцээнд оролцохоор сурагчид бэлтгэлдээ ороод байна.
Тус аймгийн соробан сургалтын "Номч оюуны гайхамшиг“ сургалтын төвийнхөн гурав дахь жилдээ үйл ажилллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн аваргаас энэхүү төвийн О.Мөнхжин 5 настайдаа олон улсад явах эрх авч хүрэл цомыг нутагтаа авч ирсэн юм. Уг нь аймгийн төвөөсөө гадна сумдад сургалтаа явуулж эхлээд байгаа гэнэ. Гурвантэс суманд хоёр шатны сургалт явуулсан бөгөөд энэ сарын 12-нд Цогтцэций, Даланзадгад суманд зуны сургалтын нээлтээ хийх ажээ.
Д.Мишигсүрэн