Өмнөговьд мод үнэтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 13:24:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьд иргэд болон аж ахуй нэгжүүдэд мод бэлтгэн нийлүүлэх ой байдаггүйгээс мод үнэтэй байдаг.  Тухайлбал 4 метрийн урттай шургаа 11 мянга, 5 метртэй нь 15 мянга байгаа бол палк 35 мянга, банз 8 мянга 500, 1 метрийн урттай банзан хашаа 19 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тус аймгийн төв Даланзадгад суманд мод худалдаалдаг гурван төв байдаг бөгөөд тэд Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудаас модоо татаж авдаг ажээ.  Тиймээс тээвэрлэлтийн өртөг өндөр гардаг учир иргэдэд худалдаалах модны үнэ өндөр байгаа гэж мод худалдаалдаг иргэд хэлж байгаа юм. Дээрх мод худалдаалдаг гурван төвийн хоёр нь хажуудаа мужаан цехтэй бөгөөд нэг нь буюу "Нүнжиг" мужаан цех Оюутолгойд бүтээгдэхүүн нийлүүлдэг бол нөгөө нь "Ноён богд" мужаан цех гэрийн модон тавилга, монгол гэр зэргийг өөрсдөө үйлдвэрлэн нутгийнхаа иргэдэд нийлүүлж байгаа билээ. 
Байгалийн ойгүй говийн аймгуудын хувьд хувийн орон сууц болон эдлэн газрынхаа хашааг ихэвчлэн тоосго, блокоор барьдаг байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻