Орхон голын 70 гаруй хувь нь бохирджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАлтны 70 гаруй компани Орхоны хөндийд олборлолт хийснээс Орхон гол бохирдлоо хэмээн Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл, “Миний мөрөн” ТББ хэвлэл мэдээллийнхэнд хандав.
“Миний мөрөн” ТББ-ын тэргүүн А. Долгор-Өлзий хэлэхдээ "Монгол газар ХХК Архангай дахь өөрийн эзэмшил газраа бусдад хуваан зарсан. Одоо голын сав газрын эх дээр алтны уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс болж Орхон голын 70 гаруй хувь нь хүрэнтэж бохирдоод байна. Голоос ундаалдаг нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөл нөлөөлж байна" гэлээ.
Орхон гол манай орны 5 аймгийн 134 сумын нутгаар дамжин, Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Э.Энхсайхан
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 												
				
            
                    
                    
注释