Хайрын шүлгийн наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 28-нд "Бүйлс цэцэглэх цагаар" нэртэй хайрын шүлгийн наадам болно.
Энэхүү наадам нь байгаль дээрээ зохион байгуулдаг гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаагийх "Их говийн төгөл" ХХК-ийн мод үржүүлгийн талбайд болох юм.

"Бүйлс цэцэглэх цагаар" хайрын шүлгийн наадамд оролцох хүний тоо хязгаартай бөгөөд нэгдүгээр шатанд 20 яруу найрагч, хоёрдугаар шатанд 12, гуравдугаар шатанд долоон найрагч үлдэх ажээ.
Шалгарсан шат бүрээсээ найрагчид гарын бэлэг авах бөгөөд наадмыг улсын телевизүүдээр бүрэн нэвтрүүлж найрагчдаа сурталчлах юм байна.
Тус шүлгийн наадмыг "Их говийн төгөл" ХХК жил бүр ивээн тэтгэж МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбартай хамтран зохион байгуулдаг билээ. Харин энэ жилийн хувьд ерөнхий ивээн тэтгэгчээр "Их говийн төгөл" ХХК, ивээн тэтгэгчээр "Тэнгэрийн мэлмий" ХХК-иуд оролцож говь нутгийнхаа уран бүтээлчийг дэмжиж байна.
Мөн хайрын шүлгийн энэхүү наадам нь говь нутгийг цөлжилтөөс хамгаалах сөөглөг ургамлуудыг сурталчлах зорилготой аж.

Д.Мишигсүрэн