Харваачид цол нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Үндэсний сурын спортын төрлөөр цол нэмсэн харваачид өнөөдөр батламжаа гардаж авлаа.
Улсын баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орж 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн учир Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадамд 2003, 2007, 2008 онуудад түрүүлсэн Ж.Баттөмөр Монгол Улсын "Даяар дуурсах мэргэн" цол хүртлээ. Мөн 2000, 2008, 2011 онуудад гуравдугаар байр эзэлсэн И.Цэцэгмаа, Б.Сугир, О.Чинзүрх нарт Монгол улсын "Гоц харваач" цол олгосон байна.
Улсын цолоор шагнуулсан харваачдад аймгийн Засаг дарга цолыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлэн үндэсний спортоо дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж спортын өндөр амжилтыг хүслээ.
2003 оноос "Үндэсний сурын спортын холбоо" үйл ажиллагаагаа явуулан аймгийн шилдэг холбоогоор гуван удаа, шилдгийн шилдэг холбоогоор нэг удаа шалгарч, 2014 онд улсдаа үндэсний сурын шилдэг холбоогоор шалгарч байсан ажээ.
Д.Мишигсүрэн