“Грэмми”-гийн ёслол 2003 оноос хойш анх удаа Нью-Йоркт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-12 15:15:04
МОСКВА./TASS/. Америкийн хөгжмийн салбарын гол шагналуудын нэг болох “Грэмми”-ийн шагналыг гардуулах ёслол 2018 онд Лос-Анжелест бус харин Нью-Йоркт болно. Энэ тухай “Reuters” агентлаг уг ёслолыг зохион байгуулагчдын ярьсныг иш татан мэдээлжээ.

Уг арга хэмжээ сүүлийн 15 жилийн турш зөвхөн Лос-Анжелес хотод болж байжээ. Ёслолыг ирэх оны 1 дүгээр сарын 28-нд Нью-Йоркийн  “Мэдисон сквер гарден” спортын цогцолборт хийхээр товлосон байна. Уг ёслол хамгийн сүүлд энэ газарт 2003 онд болж байжээ.

Нью-Йоркт 200 сая долларын орлого авчрах уг ёслолыг төрөлх хотдоо шилжүүлэн авахын тулд хотын дарга Билл де Блазио багагүй хүчин чармайлт гаргажээ.

Орчин үеийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг жил бүр Америкийн урлаг, дуу бичлэгийн үндэсний академиас гардуулдаг юм. “Грэмми”-гийн анхны ёслол 1959 онд болж, түүнийг Фрэнк Синатра хөтөлж байжээ. Өмнө нь уг шагналыг гардуулах ёслол болох хотууд байнга өөрчлөгддөг байсан боловч 2004 оноос хойш зөвхөн Лос-Анжелес хотод зохион байгуулсаар ирсэн юм.
О.Барс 

 

 

 

相关新闻