Хангайн бүсийн МСҮТ-ийн багш ажилчдын урлагийн анхдугаар наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 13:04:39

Хөвсгөл аймагт Хангайн бүсийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш ажилчдын урлагийн анхдугаар наадам болж наадамд Орхон, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөлүүд оролцож байна.

Энэ үеэр сургалтын аргачлалыг сайжруулах зорилгоор ажил олгогч нартай хэрхэн ажиллах хэрхэн мэргэжилтэй ажилтанг бэлтгэх талаар туршлага солилцож байна.  Мөн нийгмийн түншлэл олон нийттэй харилцах албаны уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, багш оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргаж бүсийн шилдэг 3 багшийг  шалгаруулах гэнэ. Урлагийн наадамд  шилдгээр шалгарч шилжин явах цом авсан хамт олон дараа жил урлагийн наадмыг зохион байгуулах ба наадам 2 жилд нэг удаа зохиогдох ажээ.

Б.Гантуяа

 

 

相关新闻