АХБ бусад банк, санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ИОКОХАМА. /Nikkei/. Бүс нутагт дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж байгааг шийдвэрлэхийн тулд Хятад улсын санаачлан байгуулсан Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тэргүүтэй бусад зээлдүүлэгчтэй манай банк илүү нягт хамтран ажиллах болно гэж Азийн Хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн мэдэгдлээ.
АХБ-ны Ерөнхийлөгч Такэхико Накао өнгөрсөн ням гарагт Японы Иокохама хотноо тус банкны 50 дахь удаагийн уулзалтын хаалтын ёслолын үеэр үг хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийн хооронд болсон уг уулзалтад 67 улс орны Сангийн сайд нар тэргүүтэй 4000 хүн оролцсон байна.
Дэд бүтцийг сайжруулж, ядуурлыг бууруулах болон дэлхийн дулааралтай тэмцэхэд илүү их хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэхийг гишүүн улс орнууд АХБ-наас хүсчээ.

Тус банкны тооцоолсноор, бүс нутгийн дэд бүтэц болон бусад салбарт жилд 1.7 их наяд долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагаас гадна хувийн зээлдүүлэгч компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж АХБ-ны ерөнхийлөгч Т.Накао мэдэгджээ.
Г.Доржханд