Хүүхдээ сонсдог өдөртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд салбар бүрийн иргэдийг “Өглөөний цай”-нд урьж тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгаж байна. Энэ удаагийнхаа уулзалтаар ЕБС-ийн сурагчидтай уулзаж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү тохижуулж сайжруулах, Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрөөр шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас гадна чадварлаг сурагчдыг хамруулах, ЭЕШ-ийн амжилтыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургалт хийх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг сайжруулах, зарим сургуулиудад автомашины зогсоол бий болгох, хөлбөмбөгийн талбайтай болох, урлаг спортоор хичээллэдэг хүүхдийг дэмжих, сургуулийн цайны газрын эрүүл ахуйн чанарыг дээшлүүлэх, ээж аав нь хөдөө байдаг өрх толгойлсон хүүхдүүдийг сурч боловсроход өөрийгөө хөгжүүлэхэд нь онцгой анхаарах шаардлагатай байгааг засаг даргадаа хэлсэн юм.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сурагчдын дэвшүүлсэн санал бодлыг сонсож холбогдох дарга, мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ хүүхдүүдээс гарсан саналын дагуу “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсныг онцлон хэлсэн юм. Ингэснээр сурагч хүүхдэд тулгамдаж буй асуудлыг ойлгох түүнийг шийдвэрлэх олон боломж нөхцөл бий болно. Түүнчлэн хүүхэд рүү чиглэсэн “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Оюуны хурд” зэрэг дэд хөтөлбөрүүдийн хүрээнд “Төлчин хүүхэд”, “Хөдөлмөр зуслан” арга хэмжээг зохион байгуулж хүүхдүүдээ сонсож хамтран ажиллахаа илэрхийллээ.

Д.Мишигсүрэн