"Гэрлэх ёслолын өргөө"-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-27 20:22:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт "Гэрлэх ёслолын өргөө"-ний нээлт өнөөдөр боллоо.
Өмнөговь аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу "Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх өргөөг байгуулжээ. Өргөөний нээлтэд аймгийн засаг дарга Н.Наранбаатар, ИТХ дарга Х.Сугир, аймгийн орлогч дарга Х.Батболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Төмөрбат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх болон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гэр бүл судлаач доктор профессор Х.Оюунчимэг нар уригдан оролцсон юм. Энэхүү хуримын өргөөнд анх удаагаа Сэврэй сумын харьяат Ганхүүгийн Ганбат, Бат-Очирын Минжмаа нар гэрлэлтээ батлуулан хуримаа хийв. 
Ийнхүү өнөөдрөөс эхлэн нутгийн залуус Өмнөговьтоо хуримаа хийж, гал голомтоо бадраах нөхцөл боломж бүрдлээ. Нутгийн удирдлагын ордоны чанх ард байрлах “Гэрлэх ёслолын өргөөнд"-нд говь нутгийн олон олон гэр бүл аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавих болтугай хэмээн нээлтэнд оролцогчид ерөөл тавьсан байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻