Отгон сургууль мэдээлэл технологийн иж бүрэн кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-26 19:39:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хамгийн отгон сургууль буюу  тавдугаар сургууль нь мэдээлэл технологийн иж бүрэн кабинеттай боллоо.
Энэ он гарсны дараахан ашиглалтанд орсон уг сургууль нь 1200 хүүхдийн суудалтай бөгөөд мэдээлэл технологийн иж бүрэн кабинеттай болж сурагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг сайжрууллаа. Нийт 35 ширхэг иж бүрэн компьютер, ухаалаг самбарыг кабинетад байрлуулжээ.  Мэдээлэл технологийн кабинетийн тохижилтыг Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. 
Тус сургууль нь аймгийнхаа төвд нэг ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль бөгөөд одоогийн байдлаар 995 сурагчтай, 37 багш ажилчид, 38 анги танхимд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Д.Мишигсүрэн 

相关新闻