Монгол бичгээр хичээнгүй цэвэр бичих уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд монгол бичгийн хичээнгүй цэвэр бичгийн уралдаан зарлалаа.
"Бидний бахархал Монгол бичиг" нэртэй уг уралдааныг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Төв номын сантай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тус сумын насанд хүрэгчдийн дунд зарлаж байгаа уг уралдаанд ирэх тавдугаар сарын нэгний дотор Б.Ренчингийн Монгол хэл шүлгийн хичээнгүй бичиж ирүүлсэн байх шаардлагатай юм байна.

Үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойт үедээ өвлүүлэн уламжлуулж, сурталчлах, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих зорилготой уг уралдаанд А4-ийн цаасан дээр шүлгээ бичиж, цаасны баруун доод буланд өөрийн нэр холбоо барих хаягаа тодорхой үлдээхийг оролцохыг хүссэн иргэдэд анхааруулсан байна.
Дээрх арга хэмжээг үндэсний бичиг соёлын өдрийг угтан зохион байгуулж байгаа юм байна.

Д.Мишигсүрэн