Хар усан тохойгоос Дунд гол хүртэлх нийт 875 га талбайг цэвэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран Туул, Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэж байна.
Их цэвэрлэгээнд Батлан хамгаалахын их сургууль, Иргэний нисэхийн авто бааз, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг 10 байгууллагын 2000 гаруй хүн оролцож "Рийвэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын нийт 875 га талбайг цэвэрлэнэ.
Б.Заяа