MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Фэйсбүүк  хаяг ашиглан 10 сая төгрөг залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-28 15:17:41

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Бусдын фэйсбүүкийг хакердан нэвтэрч, фэйсбүүк дэх найзуудаас нь мөнгө зээлж залилан хийсэн зургаан залууг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Тэд 20 орчим иргэний фэйсбүүк хаягийг ашиглан бусдаас нийт 10 орчим сая төгрөгийг залилжээ. Технологийнхоо мэдлэгийг бусдын нэр төрд халдаж, залилангийн гэмт хэрэгт ашигласан зургаан залуу 20-25 настай. Гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Тэд бие биеэ таньдаггүй. Тиймээс фэйсбүүк хаягаар залилан хийлгэхээс сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Ё.Лхагвасүрэн  мэдээллээ.  

Ж.Батсайхан

相关新闻