Хуурамч бараа борлуулах болон гадаадад ажиллах хүч гаргах замаар Умард Солонгос 1-2 тэрбум доллар олдог
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /TASS/. Умард Солонгос улс гадаадад ажиллах хүч илгээхээс гадна брэндийн хуурамч бараа борлуулах замаар жилд 1-2 тэрбум доллар олдог. Энэ тухай Японы “Ёмиури” сонинд Вашингтонд дахь Улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтийг иш татан мэдээлжээ.
Пхеньян сүүлийн үед ийм үйл ажиллагааныхаа төвийг Зүүн Өмнөд Азиас Персийн булан дахь Саудын Аравигаас бусад дипломат харилцаатай орнууд руу шилжүүлж байгаа аж. Тухайлбал, Кувейт болон Катарт Умард Солонгосын 15 мянган ажилчид байна. Мөн эдгээр улсад хуулийн дагуу байгуулагдсан Умард Солонгосын ресторанууд ажилладаг ба тэдгээр нь тус улсын хувьд валютын орлогын чухал эх үүсвэр болдог.
Мөн Персийн булангийн орнуудад Умард Солонгост үйлдвэрлэсэн бугуйн цаг, цүнх гэх мэт брэндийн хуурамч бараануудыг борлуулдаг байна. Хятад болон Туркийн ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад Умардын брэнд бараа нь тооны хувьд цөөн хэдий ч чанараараа илүү байдаг ажээ.
О.Барс