Хэвийн боовны аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 19:55:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын иргэн н.Өлзий-Орших хэвийн боовны аянг өрнүүлж байна.

Одоогийн байдлаар тус аянд сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн 50 ширхэг хэвийн боов, 5кг  хорголжин боорцог цуглаад байгаа гэнэ.  Энэ сарын 24-ийг  дуустал уг хандивын аянг өрнүүлэх бөгөөд 25-ны өдөр амьдралын боломж тааруу айлуудад тараан өгөх ажээ. Монгол түмний үндэсний их баяр Цагаан сараар айл өрх бүр тавгийн идээ засдаг ч идээнийхээ хэвийн боовыг өөрсдөө иддэг нь цөөн учраас илүү зүйлээр бусаддаа туслахыг тэрээр уриалаад байгаа юм.

Энэхүү сайн үйлсийн аянг өрнүүлж буй иргэн н.Өлзий-Орших нь өнгөрсөн жил цусны өвчтэй охинтой өрх толгойлсон нэгэн эмэгтэйг гэртэй болгоход нутгийн иргэдээ уриалан өргөө гэртэй болгож байсан билээ.

Д.Мишигсүрэн

相关新闻