"Аюулгүй хүнс" аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Аюулгүй хүнс" аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл "Иргэн бүрт эрүүл хүнс" уриан дор энэхүү аяныг эхлүүлсэн. Хуулийн дагуу хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдэд дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, иргэдийн хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа ажээ.
"Аяны хүрээнд иргэдэд сошиол ертөнцөөр болон гарын авлагаар дамжуулан мэдээлэл түгээж байна. Мөн иргэд болон аж ахуй нэгжүүдэд аюулгүй хүнсний талаар сургалтуудыг шат дараатайгаар явуулж байгаа" гэж Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц.Цэндхорол ярилаа.
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зөвхөн архины тусгай зөвшөөрөлтэй 110 гаруй аж ахуй нэгж байдаг гэнэ.
Д.Мишигсүрэн