Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 09:57:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэллээ.

Тус аймгийн АН-ын даргад Р.Сэддорж, Ц.Уртнасан нар нэр дэвшиж өнөөдөр Ханбогд сумаас намын гишүүдтэйгээ уулзаж байна. Тэд өчигдөр дотоод сонгуульд шударга, ил тод, нээлттэй дүрэм, журмын хүрээнд оролцохоо илэрхийлж "Хамтын гэрээ"-нд гарын үсэг зурсан байна.

Энэхүү намын гишүүдын дундах дотоод сонгуулийн сурталчилгааны ажил энэ сарын 31-нд дуусаж 4 дүгээр сарын 2-нд сонгууль нь болох ажээ. Мөн тус дотоод сонгуулиар аймгийн АН-ын хороонд 131 хүн, үндэсний бодлогын хороонд 15 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд сумдын намын хороо, намын дарга нарыг сонгох юм байна.

Д.Мишигсүрэн

相关新闻