2900 гаруй малчин түүхий эдийнхээ урамшууллыг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 15:38:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2900 гаруй малчин 2016 онд үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эдийнхээ урамшууллыг авчээ.

УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 2016 онд  хонь, тэмээний ноосны урамшууллыг өгдөг болсон. Тус аймгийн 15 сумын нийт 2950 малчин, мал бүхий иргэдийн үндэсний үйлдвэрт тушаасан 744509,1 кг ноосонд 1 166 802 100 төгрөгийн урамшуулал малчдад олгосон байна. 

Малчдын 2016 онд арьс, шир бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан материалыг Мал хамгаалах санд тушааж, 15 сумын 16077 бод, 95887 богийн арьс ширэнд 312,8 сая төгрөгийн урамшуулалын материалыг нэгтгэн хүргүүллээ аймгийн ХХААГазраас мэдээллээ.

Д.Мишигсүрэн

相关新闻