Төрийн дээд одон медалиар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 14:08:11

Өмнөговь /МОНЦАМЭ/. Төр нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан  олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг  аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нар гадуулан өгч баяр хүргэж амжилт хүсэв.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор өндөр настан Гончигжидийн Алтангэрэл, Сумъяагийн-Бямбаа, Сумъяагийн Нанзад, их эмч Доноровын Даваасамбуу, Говь-Эрдэнэс ХХК-ийн захирал Авирын Идэрцог нарын таван хүн шагнуулсан бол Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Хилийн цэргийн 0131-р ангийн ахмад ажилтан Цэрэндолгорын Цэнд, Зэвсэгт хүчний 167-р ангийн гэрээт харуулын дарга Ичинхоролын Баттулга, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 15 хүн шагнуулжээ. 

Нийт шагнал авсан хүмүүстээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар амжилт хүссэн байна.

Д.Мишигсүрэн

 

相关新闻