Найруулагч Д.Шазелл "La La Land” киногоороо Оскарын шагнал хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Франц гаралтай, Америкийн кино найруулагч Дэмьен Шазелл “La La Land” мюзикл киногоороо Оскарын шагнал хүртлээ. Тэрбээр Оскарын шагнал хүртсэн хамгийн залуу найруулагч болсон байна.
Энэ нь өдгөө 32 настай найруулагч залуугийн хувьд анхны Оскарын шагнал нь юм.
Д.Шазелл шагнал гардан авсныхаа дараа үг хэлэх үеэрээ өөрийн найз бүсгүй болох жүжигчин Оливия Хамильтонд талархлаа илэрхийлээд, “энэ бол хайр сэтгэлийн тухай кино. Би энэ бүсгүйд дурласан байх үедээ “La La Land”-ыг хийсэн” гэжээ. Түүний энэ кинонд алдаа оноо, амжилт ялалтынхаа туршид дуулж, бүжиглэдэг дурлалт хосын тухай өгүүлдэг байна.
Д.Шазелл ахлах сургуульд жааз бөмбөрчнөөр сурч байгаад, дараа нь Харвардын их сургуульд кино найруулагчийн чиглэлээр сурсан байна.
Оскарын “шилдэг найруулагч”-ийн номинацид түүнээс гадна Дэнис Вильнёв "Arrival", Мел Гибсон “Hacksaw Ridge", Кеннет Лонерган “Manchester by the Sea", Барри Женкинс “Moonlight” киногоороо өрсөлдсөн юм.
Г.Доржханд