Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан төсөл шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-20 14:49:12

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам /ШУТЯ/ хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдаан зарлалаа.

Энэхүү хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байх юм.

Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулах бөгөөд 2-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Монголын талын төслийг ирэх  сарын 17-ныг хүртэл БСШУСЯ-нд, Хятадын талын төслийг ирэх сарын 5-ныг хүртэл БНХАУ-ын ШУТЯ-нд  тус тус хүлээн авна.  Монгол, хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байх шаардлагатай аж.

Ж.Болор

 

 

相关新闻