АНУ-ын ЭСЯ-наас ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-02-13 09:35:40

FLEX буюу Ирээдүйн манлайлагчид хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломж олгох Төрийн департаментын санхүүжилттэй боловсролын солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн эхний жил буюу энэ оны хавар 9-10 сурагчийг сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид намар нь АНУ-ыг зорих юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёрдугаар сарын сүүлээр нийтэд мэдээлэх гэнэ.

Өнгөрсөн сарын 27-ны өдөр тохиосон АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Женнифер Зимдал Галт, “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг сайн ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөрт Монгол Улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа би сэтгэл хангалуун байна. Бид 30 жилийн ойн баярынхаа үеэр Монгол Улсыг энэхүү хөтөлбөрт хамруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээн хэлсэн аж.

Б.Туул

相关新闻