Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 оюутан сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, мэдээлэл зүй, хууль эрх зүй, эдийн засаг, инженер, анагаах ухаан, арга зүй, байгалийн шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг мэргэжлээр 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулахаар боллоо.
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурав.
Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Унгарын тал бакалаврт 70, магистрантурт 75, докторантурт 30 Монгол оюутан суралцуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн 15 Монгол иргэнийг богино хугацааны нэг түвшний сургалтын хөтөлбөрт хамруулах юм.
Монгол Улсын БСШУСЯ, Унгар улсын Хүний Нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд анх үзэглэж байв.
Ж.Болор