“Монгол түмний сод хүмүүс” VII боть уншигчдын гарт очно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-09 16:51:53

Академич Ж.Болдбаатарын туурвиж буй “Монгол түмний сод хүмүүс” цувралын “Тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” хэмээх VII ботийн нээлт маргааш болно.

Зохиолын “Дуу, хөгжим, бүжиг” хэмээх I бүлэгт ардын дууны үүсэл, төрөл зүйл, гүр дуу, хөөмий, исгэрээ, орчин үеийн хөгжим, ардын бүжгийн хөгжил, ардын хөгжмийн зэмсэгийн үүсэл, тархалтыг авч үзсэн байна.

 “Тайз, дэлгэцийн урлаг” хэмээх II бүлэгт театрын хөгжмийн үр хөврөл, уламжлал, орчин үеийн театр, кино, циркийн урлагийн хөгжмийн түүхийг тоймлон хураангуйлжээ.

“Тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” хэмээх III бүлэгт хөгжмийн зохиолчид, хөгжимчид, драмын жүжигчид, найруулагчид, дуурь, балетын зүтгэлтнүүд, алдарт дуучид, орчин цагийн дуу хөгжмийн урсгалын гол төлөөлөгчид, үндэсний нэрт бүжигчид, циркчид, кино урлагийн зүтгэлтнүүд, театр, урлаг судлаач, яруу тайлбарлагчид, монгол туургатны урлагийн зарим нэрт төлөөлөгчдийн хөрөг намтар багтжээ.

Нээлтийн үеэр энэхүү номыг 50 хувийн хямдралтай үнээр худалдах юм.

Ж.Болор

相关新闻