Японы Акита их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-08 15:39:12

МУИС болон Япон улсын Акита Олон улсын их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Хөтөлбөрт хамрахыг хүсэгчид МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний оюутан, голч оноо 3.0 буюу түүнээс дээш, англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Тус хөтөлбөрт нэг оюутан шалгаруулах бөгөөд сургалтын төлбөрөөс чөлөөлөх юм.

Хүсэлтийг энэ сарын 20-ныг хүртэл  МУИС-ийн Оюутны албанд хүлээн авна.

Ж.Болор

相关新闻