Чингэлтэй дүүргийн 150 хүүхэд цэцэрлэгтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад оруулжээ.
Тус хороонд сургуулийн өмнөх насны 1294 хүүхэд байдаг аж. Шинээр баригдсан 246 дугаар цэцэрлэгт одоогоор хамрах хүрээний буюу Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд хамраад байна.
Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Ж.Болор