Улсын дээд шүүхийн шүүгчээр Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарыг өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 12:43:41

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх болжээ.

ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлж байгаа аж. Г.Банзрагч нь МУИС-ийн ХЗДС-ийг дүүргэсэн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ цолтой бөгөөд ХБНГУ-ын Байротын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш, доктор, дэд профессороор ажиллаж байжээ.

Б.Мөнхтуяагийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻