MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Галд өртөх дөхсөн 50 иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-12 15:56:17

Нийслэлийн ОБГ-т өчигдөр /2016.12.11/ өглөө 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дахь  32 дугаар байранд гал гарсан дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Аврах ангийн гал унтраагчид  20 минутанд галыг бүрэн унтрааж, галд өртөх дөхсөн 50 иргэнийг галын аюулаас аварчээ.

Ж.Батсайхан

相关新闻