Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт хойшиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙТөрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр явуулахаар төлөвлөснийг ирэх сарын 05, 06-ны өдөр болгон хойшлуулав.
Үүнтэй холбоотой Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн нь хойшлогдон 08-ны өдөр болж байгаа юм.
Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 12 дугаар сарын 07-ны өдрийн16.00цагт өгөх юм байна.
Б.Батчимэг