Нийслэлд шатахуун хэвийн олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-07 11:10:05

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун  байгааг мэдээллээ.



Тус яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж буй. Одоогоор 
дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ.


Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотод шатахуун хэвийн олгож байна. Харин зарим аймагт хэвийн болоогүйг иргэд мэдээлэв.

相关新闻