ӨВӨРХАНГАЙ: Өвлийн идшинд зориулж 1.3 сая толгой мал борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр
сарын 6 /МОНЦАМЭ/.
Аймгийн хэмжээнд 18524 малчин өрх, 1628 мал бүхий өрхийн 6.9 сая орчим толгой
мал намаржиж байна.
Урьдчилсан
байдлаар 320 мянга орчим толгой малыг дотоодод хэрэгцээлэх, 1.3 сая орчим
толгой малыг зах зээлд борлуулж, 5.3 сая малтай өвөлжихөөр төлөвлөж байгаа юм.
Одоогоор долоон сумын 35 малчин өрх 20229 толгой малтайгаа Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь аймагт отроор явсан байна. Мөн урьд онуудад отроор яваад тэндээ суурьшсан 82 малчин өрх байгаа аж.
Аймгийн
өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 900 тн бүдүүн
тэжээл,
68 тн хүчит тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1300.1 тн бүдүүн
тэжээл, 559 тн хүчит тэжээл, 2.7 тн эрдэс тэжээлийн нөөцийг
бүрдүүлсэн байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 1000 тонн хүчит тэжээл, 1,6 тонн эрдэс тэжээлийг зээлээр авах аймгийн Засаг даргын
албан хүсэлтийг хүргүүлээд байгаа юм.
Ulaanbaatar