Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгоотой холбоотой нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын тогтоолоор Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилжээ.
Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Ulaanbaatar