Консулын үйлчилгээний төлбөрийг цахимжуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-05 10:34:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны мэдээлснээр, консулын үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх хүрээнд иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх “POS” төхөөрөмж ашиглаж эхэлжээ.

 

Ингэснээр иргэд банкинд очих шаардлагагүйгээр консулын үйлчилгээг авах боломжтой болж буй юм.


 Төрийн үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн системээс

 -Төрсний бүртгэл

-Иргэний үнэмлэх

-Гэрлэсний бүртгэл

-Гэрлэсний бүртгэлгүй

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт

-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолт

-Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолт

-Өндөр насны тэтгэвэр тогтоолт

-Жолоочийн лавлагаа

-Дархлаажуулалтын мэдээлэл зэрэг лавлагаа, тодорхойлолтыг солонгос хэлээр авах боломжтой.

相关新闻