ӨНӨӨДӨР: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-31 07:28:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.

09:30 цагт: "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа НҮБ-ын байранд болно.

11:30 цагт: УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын тухай Ард нийтийн сонсгол зохион байгуулах хөдөлгөөн, Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Үндэсний жигүүр" хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

13:00 цагт: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд болно.

14:00 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Лодонгийн Түдэв-90” дурсамж уулзалт, хос номын нээлт МУБИС-ийн Төв номын санд болно.

 

-Нийт шүүгчийн хуралдаан болно.

-Хан Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэний “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.

-Монгол уяач спортын наадам болж байна.

 -Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.


Хилийн чанадад: 

-БНСУ-ын Сөүл хотноо 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж буй Солонгосын хүнсний салбарын хамгийн том “Coex food week-2025” үзэсгэлэнд Монголын 10 компанийн төлөөлөл оролцож байна. 

-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.  

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-БНСУ-ын Сөүл хотноо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам хамтран “Хиймэл оюуны засаглал” олон улсын форумыг зохион байгуулж байна.


Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

-Баянзаг суманд “Тэгри говь ресорт”-оос зохион байгуулж буй “Fam tour” болж байна.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

- "Цастын гэгээн үдэш" яруу найраг, уран бүтээлийн цэнгүүн болно.

-Дилав хутагт Б.Жамсранжавын 140 жилийн ойд зориулан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг Хөгжимт жүжгийн театрын тайзнаа толилуулж байна.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻