Кино урлагийн салбараас 13 гавьяат цолтон төрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна.
Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Баярынхаа өдөр кино урлагийнхан 13 гавьяат цолтноор хүрээгээ тэлжээ. Тэдний дунд орчуулгын кинонд дуу оруулж, олон танигдсан Ө.Наранбаатар, ардын жүжигчин А.Очирбат агсны охин, дуун хөрвүүлэгийн мастер О.Оюун, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ залуусыг байлдан дагуулдаг жүжигчин С.Ариунбямба зэрэг уран бүтээлчид Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолоор энгэрээ мялаалаа. Түүнчлэн дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэсэн, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүлсэн юм.
Соёлын
гавьяат зүтгэлтэн цолоор:
“Монгол кино”
үйлдвэрийн зургийн дарга асан, Монголын үндэсний кино урлагийн академийн
тэргүүлэгч гишүүн Г.Аахүү,
“Монгол кино”
үйлдвэрийн химийн инженер Ж.Бадам,
“Монгол кино”
үйлдвэрийн ерөнхий инженер, дэд профессор П.Төмөртогтох,
“Монгол кино”
үйлдвэрийн эвлүүлгийн найруулагч Д.Батгэрэл,
Урлагийн
гавьяат зүтгэлтэн цолоор:
“Монгол кино”
үйлдвэрийн оператор Д.Балчинпүрэв,
“Монгол кино”
үйлдвэрийн дууны найруулагч Б.Баянбат,
“Монгол кино”
үйлдвэрийн найруулагч Д.Цэнддорж,
“Монгол кино”
үйлдвэрийн ерөнхий зураач Б.Болд,
“Монгол кино” үйлдвэрийн
ерөнхий зураглаач, “Зохиомж” дээд сургуулийн багш Б.Лхагвадорж,
“Монгол кино
үйлдвэр”-ийн зураач Н.Батжаргал,
Улсын гавьяат
жүжигчин цолоор:
“Голден пикчерс”
продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар,
“Монгол кино”
үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагч О.Оюун,
Чөлөөт уран
бүтээлч, жүжигчин С.Ариунбямба,
Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор:
“Монгол кино”
үйлдвэрийн албаны дарга Т.Сарантуяа,
“Монгол кино”
үйлдвэрийн оёдолчин Ю.Цэцэгбадам,
Алтан гадас
одонгоор:
“Монгол кино
нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Туул,
“Мэгүүн медиа” компанийн
гүйцэтгэх захирал, продюсер С.Ангараг,
“Вайт арч”
студийн жүжигчин, дуу оруулагч Д.Сарантуяа,
“Монгол кино
нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгч Ш.Байгалмаа,
“Монгол кино
нэгтгэл” ТӨҮГ-ын зураглаач Д.Батболд,
Хөдөлмөрийн
хүндэт медалиар:
Чөлөөт уран
бүтээлч, жүжигчин Л.Жижжалам,
“Монгол кино
нэгтгэл” ТӨҮГ-ын зураач С.Чинсанаа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.






Ulaanbaatar