“Apple”-ийн үнэлгээ анх удаа 4 их наядын босгыг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 29 /CNBC/. Америкийн “Apple”, “Microsoft” компаниудын хувьцааны ханш мягмар гарагт өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.доллароос дээшилжээ.
Гэхдээ хоёр компани хоёулаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болох “Nvidia”-гийн /4.6 их наяд ам.долларын үнэлгээтэй/ ард жагссан хэвээр байна. “Microsoft” зах зээлийн үнэлгээгээрээ энэ оны долоодугаар сард 4 их наяд ам.долларын босгыг давж байсан юм. Харин “Apple” компанийн хувьд үнэлгээ нь түүхэндээ анх удаа ийм хэмжээнд хүрснээр уг амжилтад хүрсэн түүхэн дэх гурав дахь компани боллоо.
Тодруулбал, “OpenAI”-ийн 27 хувийн хувьцаатай холбоотой
шийдвэрийг эцэслэсэн талаар мэдээ цацагдсаны дараа “Microsoft”-ын хувьцаа 2 хувиар
өссөн байна. “Microsoft” нь 2019 оноос хойш “ChatGPT” чатботыг зохион бүтээгч эл компанийг дэмжиж ирсэн билээ.
Харин “Apple”-ийн хувьд анх удаа 4 их наяд ам.долларын босгыг давсан амжилт нь есдүгээр сард танилцуулсан “iPhone 17” гар утсууд нь өмнөх загваруудаасаа илүү сайн зарагдаж байгаатай холбоотойгоор сүүлийн долоо хоногуудад хувьцаа нь өссөнтэй холбоотой юм. “Apple”-ийн хувьцаа сүүлийн гурван сарын хугацаанд 25 хувиар өсжээ. Тус компани улирлын орлогын тайлангаа пүрэв гарагт танилцуулна.
Ulaanbaatar