Он гарснаас хойш 750 мянга гаруй жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 14:59:14

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Манай улсад он гарснаас хойш энэ сарын 26-ныг хүртэлх хугацаанд 751879 жуулчин иржээ.


Тэдгээр жуулчны ихэнх нь БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон Улсын иргэд аж. Жуулчид голдуу Улаанбаатар хотоос аяллаа эхэлж, төв талбай, Түүхийн музей, Зайсан толгой, Гандантэгчэнлин хийдийг сонирхохоос гадна Өмнөговь аймгийн Хонгорын элсэн говь, Ёлын ам, Өвөрхангай аймгийн Хархорины туурь, Эрдэнэ зуу хийд, Орхоны хөндий, Элсэн тасархай, Баян-Өлгий аймаг дахь Алтай Таван Богдын үндэсний парк, мөн Хөвсгөлийг зорин очдог юм.


Өнгөрсөн онд манай орныг 727 мянга гаруй жуулчин зорин ирсэн статистик бий. 

相关新闻