Унгарын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 11:10:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто захидал ирүүлэв. 


Захидалд “Эрхэм хатагтай Сайд аа, Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхэд таатай байна.


Будапешт хотноо дөрөвдүгээр сард Унгар, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Таныг угтан авч, яриа хэлэлцээр хийсэндээ таатай байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай сайжруулахын төлөө Тантай ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.


Ирэх жилүүдэд бидний хамтын хүчин чармайлт мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албанд тань ажлын амжилт хүсье” гэжээ.

相关新闻