ХӨВСГӨЛ: Мөрөн суманд “Аялал жуулчлалын төв гудамж” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-16 16:22:04

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурыг жилд 100 гаруй мянган жуулчин зорьдог бөгөөд бүгд Мөрөн хотоор дайран өнгөрдөг байна.


Иймээс Мөрөн суманд орон нутгийн иргэдийн брэнд бүтээгдэхүүнийг худалдах, жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ, мэдээлэл өгөх зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх “Аялал жуулчлалын төв гудамж” байгуулна.




Жуулчдад зориулсан мэдээллийн төв, соёлын талбай, QR самбар, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт зэргийг багтаасан “Аялал жуулчлалын төв гудамж”-ийн зураг төслийн ажил эхэллээ.


Гүйцэтгэгч “Интелекттауэр” ХХК-иас төслийн танилцуулгыг хийж, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Энэхүү гудамж нь Мөрөн сумыг жуулчдын сонирхол татахуйц, аялалд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэллээ.

 

相关新闻