Казахстан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-05 11:49:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд А.Сейтакынов Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа зургаадугаар сарын 4-нд гардуулав.


Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, тээвэр, логистик, хөдөө аж ахуй зэрэг салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх болон 2025 онд өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


相关新闻