Латви Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-05 11:08:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлис Ейхенбаумсийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг энэ сарын 4-нд хүлээн авав.


Уулзалтын үеэр Монгол, Латвийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, байгаль орчин, харилцаа холбооны технологи, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.


Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа гэж ГХЯ-наас мэдээлэв.

相关新闻