Saudi Aramco 5 тэрбум ам.долларын бонд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-03 17:30:42

ЭР-РИЯД, 2025 оны зургаадугаар сарын 3 /aramco/. Саудын Арабын төрийн өмчит газрын тосны "Saudi Arabian Oil Co" (Saudi Aramco) компани нийлээд 5 тэрбум ам.долларын үнэ бүхий гурван төрлийн бонд гаргажээ.


Компанийн мэдээлснээр, 2030 онд төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын (4.75 хувийн купон хүүтэй), 2035 онд төлөгдөх 1.25 тэрбум ам.долларын (5.375 хувь), мөн 2055 онд төлөгдөх 2.25 тэрбум ам.долларын (6.375 хувь) бондуудыг гаргасан байна. 


Лондоны хөрөнгийн бирж (LSE) дээрх бондын арилжаа тавдугаар сарын 27-нд хаагдсан байна. Тус компани дахин бонд гаргаж магадгүй бөгөөд ислам бонд гаргах хөтөлбөрийн хүрээнд шинэ бондын танилцуулгыг өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн биржид илгээжээ. 

相关新闻