ХӨВСГӨЛ: Сурагч Б.Дэлгэрмөрөн IMC олон улсын математикийн олимпиадад оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-31 20:49:03

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн наймдугаар сард БНСВУ-д болох IMC олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан байна.  


Тус олимпиадад 5 тивийн шилдгүүд оролцох бөгөөд Монгол Улсаас 16 сурагч оролцохоор шигшээ багт шалгарчээ.


Б.Дэлгэрмөрөн 6 дугаар ангиасаа Ч.Баянбат багшийн удирдлага дор математикийн хичээлийг гүнзгийрүүлэн сурч эхэлснээс хойш олон амжилт гаргасан байна.


Тухайлбал, 2024 онд БНЭУ-д болсон IMC олон улсын математикийн олимпиадад хувийн төрөлд оролцож тусгай байр, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.


Мөн энэ онд Баянхонгор аймагт болсон аймгуудын математикийн уралдаанд 2 ангилалд дэвшин орж түрүүлсэн байна.


Мөн математикийн хичээлээр энэ онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан улсын олимпиадын 2-ын даваанд алт, 3-ын даваанд алт, улсын олимпиадад хүрэл медаль хүртжээ.


Цаашид математикийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж математикийн багш мэргэжилтэй болно гэдгийг Б.Дэлгэрмөрөн ярилаа.

 

相关新闻