ӨМНӨГОВЬ: Шилдэг 45 татвар төлөгч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-09 17:07:39

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэлээ.

 

Тус баярын үйл ажиллагааг 2025 оны тавдугаар сарын 9-ны өдөр “Зөвлөн туслагч татварын алба” зорилтын хүрээнд зохион байгуулсан юм.

 

Энэхүү тэмдэглэлт баярыг 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг татвар төлөгчдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 онд улсынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шилдэг татвар төлөгчөөр 6 иргэн, бичил бизнес эрхлэгч 4, жижиг, дунд бизнес эрхлэгч 21, томоохон бизнес эрхлэгч 14 компани нийт 45 татвар төлөгч шилдгээр шалгарчээ.

 

Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр гар зургийн уралдааныг 3 насны ангилалд, контентын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж мөн шилдгүүдийг шалгаруулан шагналаа.

  

Өмнөговь аймаг улсын төсөвт 2021 онд 78.3 тэрбум, 2022 онд 264.7 тэрбум, 2023 онд 456.4 тэрбум, 2024 онд 1419.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 1769.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм. 

相关新闻