ОРХОН: Амилуулах тусламжийн ур чадварын уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-07 10:28:58

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн хэмжээнд эрчимт эмчилгээний зөвлөх эмч, клиникийн профессор, үндэсний чиглүүлэгч багш Б.Батбаяр агсны нэрэмжит “Амилуулах тусламжийн ур чадварын уралдаан”-ыг хоёр үе шаттай зохион байгууллаа.


Уралдааныг эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлгийн гаднах болон эмнэлэг доторх амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багийн ажиллагааг дээшлүүлэх зорилгоор явууллаа.


Уралдааны 1-р шатанд 17 тасгийн 75 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, туслах сувилагч оролцож уралдаан угтсан ажлын танилцуулга, мэдлэг шалгах сорил, эмнэл зүйн тохиолдол дээр ажиллах, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариултаар өрсөлдлөө.


Ур чадварын 2-р шатанд 6 тасгийн 30 эмч, сувилагч шалгаран оролцож багийн мэндчилгээ, мэдлэг шалгах сорил, эмнэл зүйн тохиолдол дээр ажиллах, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариултаар өрсөлдөж тэргүүн байрт Мэс заслын тасаг, дэд байрт Эрчимт эмчилгээний тасаг, гутгаар байрт Яаралтай тусламжийн тасаг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.




相关新闻