БАЯН-ӨЛГИЙ: Зургаар дамжуулж үе тэнгийнхэндээ татварын талаар ойлголт өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-07 21:02:29

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын газраас зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд-2025” үйл ажиллагааны хүрээнд “Татварын ач тус” гар зургийн уралдаан зарласан бөгөөд бүтээлээ ирүүлсэн сурагчдыг бага, дунд, ахлах ангийн насны ангиллаар нь шалгарууллаа.


Уралдааныг дүгнэж, аймгийн Татварын газраас эхний байруудад шалгарсан бага, дунд, ахлах ангийн оролцогч хүүхдүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн “Татварын ач тус” видео контент бүтээх уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцжээ.


Энэхүү уралдаан нь сурагчдад татварын тухай ойлголт өгөх, татвар гэж юу болох, хэн төлдөг, юунд зарцуулдаг талаар ойлголттой болгох, улс орон татварын орлогоор бүрдсэн төсвөөр бүтээн байгуулалт өрнүүлж, нийтийн хэрэгцээг хангадаг гэдгийг ухааруулах, татвар төлөх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг ойлгож, хувь хүний оролцоо улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдгийг ухамсарлуулах зорилготой юм.

 

Уралдааны үр дүнд оролцогч хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ ба дүрслэх чадвар нэмэгдэж, мэдээлэлд суурилсан гар зураг бүтээх чадвар төлөвшихийн хажуугаар татвар бол нийгмийн хамтын ажиллагааны нэг хэлбэр гэдгийг ойлгож, сэдвээ ойлгож, зурагт буулгахын тулд багш, эцэг эх, ном, интернэт зэрэг эх сурвалжаас судалгаа хийж, зурсан зургаараа дамжуулж үе тэнгийнхэндээ татварын талаар ойлголт өгөх юм.

 

Хүүхдүүдэд энэ уралдаан татварын талаар хичээлээс гадуурх хэлбэрээр, сонирхолтой аргаар мэдлэг олгоход тусалсан талаар оролцогч хүүхдүүд сэтгэгдлээ илэрхийлж байв.







相关新闻