ХӨВСГӨЛ: Шинэ-Идэрт 47 мм хур тунадас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-04 15:12:08

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгийн баруун хагаст өнгөрсөн шөнө 0.0-47.0 мм бороо, цас орлоо.


Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 47 мм, Жаргалантад 22 мм, Төмөрбулагт 15 мм тунадас орсон байна.


Өнөөдөр Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар бороо, уулаараа цас орж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байна.


Зарим суманд цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байна. 


Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, хөдөлгөөнд оролцохыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулав.


相关新闻