СЭЛЭНГЭ: Салхи зарим үед 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
нутгаар салхи 8-13 м/с,
зарим үед 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлэрхэг. Өдөртөө зарим
сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 8-13 метр
хүрнэ. Агаарын температур өдөртөө +11+16 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр хүрнэ. Агаарын
температур өдөртөө +12+14 градус дулаан байна.
Өглөө
8.00 цагт Сүхбаатар хотод агаарын температур 6 градус дулаан, агаарын
чийг 59
хувь, агаарын даралт 948
гектопаскаль байлаа.
Өдөртөө
агаарын даралт буурна.